Төрийн гэрчилгээжүүлэх байгууллага

  1. Ерөнхий мэдээлэл

    Монгол Улс нь нийтийн түлхүүрийн шаталсан тогтолцоог мөрдөх ба ерөнхий бүтэц, тогтолцоо болон хэрэглээг дараах хууль, бодлогын чиглэл, журмуудаар тодорхойлсон. Үүнд:

  2. Төрийн гэрчилгээжүүлэх байгууллага /ТГБ/

    Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газраас 2017 оны 04 сарын 18-ний өдөр ирүүлсэн 1/325 тоот албан бичгийн дагуу буюу Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолын 2 дугаар заалт, “Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл” –ийн 3.8, 5.4 –т тус тус заасны дагуу “Үндэсний дата төв” УТҮГ нь төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.

    Төрийн гэрчилгээжүүлэх байгууллага нь “Бүртгэлийн нэгж” /БН/ -ийн үүргийг давхар гүйцэтгэн ажиллах ба төрийн байгууллага бүр бүртгэлийн ажилтан буюу байгууллагыг төлөөлөн БН-тэй харьцах ажилтанг томилон БН-тэй гэрээ байгуулан ажиллана. Мөн төрийн байгууллага нь ТГБ-тай гэрээ байгуулан БН-ийн үйл ажиллагааг явуулж болно.

  3. Бүртгэлийн нэгжийн ажилтан

    Бүрдүүлэх баримт бичигт заагдсан шаардлагатай материалуудыг цуглуулан Үндэсний Дата Төвтэй гэрээ байгуулснаар https://ra.datacenter.gov.mn цахим хаягт нэвтрэх эрхтэй болох ба бүртгэлийн нэгжийн ажилтан уг цахим хуудсыг ашиглан өөрийн байгууллагын ажилтан албан хаагчдад тоон гарын үсэг авах хүсэлт гаргах боломжтой болох юм.

  4. Тоон гарын үсэг зурах зааварчилгаа

    Доорх зааварчилгааны дагуу тоон гарын үсгийг зурж турших боломжтой.

  • "Esign" хэрэглэгчийн програмын зааварчилгаа

    Esign хэрэглэгчийн програм