Тусгай зөвшөөрөл бүхий гэрчилгээжүүлэх байгууллага

Monpass.mn

“МонПасс СА” тоон гарын үсгийн гэрчилгээ олгогч байгууллага (ГОБ) нь Монгол Улсын цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу МТШХХГ-аас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2015 оны 09-р сард байгуулагдан ажиллаж буй Монгол улс дахь тоон гарын үсгийн гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага юм.

“МонПасс СА” ГОБ нь Монголын хэрэглэгчдэд таньж баталгаажуулах, баримт бичигт гарын үсэг зурах тоон гарын үсгийн гэрчилгээг санал болгож байгаа бөгөөд удахгүй SSL гэрчилгээ олгох бэлтгэл ажлаа хангаж байна. Monpass.mn - ийн олгож буй тоон гэрчилгээнүүд нь хувь хүн, аж ахуйн нэгж, банк, төрийн байгууллага болон бизнесийн аливаа байгууллага, түүний төлөөлөгчдөд зориулагдсан.