Бүрдүүлэх бичиг баримт
ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Тоон гарын үсгийн гэрчилгээ авах хүсэлтэй төрийн байгууллага нь дор дурьдсан бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ авах албан хүсэлт / тоон гарын үсэг хариуцаж ажиллах бүртгэлийн ажилтныг томилсон тухай дурьдах/
- Хамтран ажиллах гэрээг 2 хувь үйлдэн батлуулж, тамга дарсан байна. Гэрээн дээр өөрийн байгууллагын гэрээний дугаарыг бичих бөгөөд гэрээ байгуулсан огноог бичихгүй үлдээнэ. /гэрээний загвар ТАТАЖ авна уу/;
- Тухайн байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилигээ эзэмших албан хаагч тус бүрээс дараах материалыг авч хүсэлтэд хавсаргана. Үүнд:
- Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшихийг хүссэн өргөдөл /өргөдлийг эндээс ТАТАЖ авна уу./
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажилд томилогдсон тушаалын хуулбар
АЛБАН ХААГЧ НЭМЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Байгууллагаас тоон гарын үсэг нэмж авах тухай хүсэлт
- Шинээр авах албан хаагчдын мэдээллийг хамтран ажиллах гэрээнд хавсралтаар нэмж оруулан, гарын үсэг зуруулсан байх;
- Тухайн байгууллагын тоон гарын үсэг хариуцсан бүртгэлийн ажилтан нь ra.datacenter.gov.mn сайтаар өөрийн эрхээр нэвтэрч, нэмэгдэж байгаа албан хаагчдын мэдээллийг бүртгэсэн байна.
- Шинээр нэмэх албан хаагч тус бүрээс дараах материалыг авч хүсэлтэд хавсаргах. Үүнд:
- Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшихийг хүссэн өргөдөл /Энэхүү өргөдлийг эндээс ТАТАЖ авна уу./
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажилд томилогдсон тушаалын хуулбар
АЛБАН ТУШААЛ ӨӨРЧЛӨГДӨХӨД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Байгууллагаас албан тушаал өөрчлөх тухай хүсэлт
- Албан тушаалд шилжүүлэн томилсон тушаалын хуулбар
- Тухайн байгууллагын тоон гарын үсэг хариуцсан бүртгэлийн ажилтан нь ra.datacenter.gov.mn сайтаар өөрийн эрхээр нэвтэрч систем дээр өөрчлөлтийг оруулсан байна.
ЖИЧ:
- Албан хаагч бүр нь ажлын цахим шуудангийн хаягтай байна. Тухайлбал: gov.mn, edu.mn гэх мэт;
- Токен төхөөрөмжийг албан хаагчдын тоогоор бэлдсэн байх.
Тоо гарын үсгийн төхөөрөмж блоклосон бол
- Албан хүсэлт ирүүлэх. /Тухайн ажилтны нэр, регистр, албан тушаалыг дурдсан байх/